Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

С.Батцэцэг хоёрхон секундэд ялалтаа алдлаа

Тэгвэл 1/4 шигшээ барилдаанаа дэлхийн болон Европын аварга Шведийн Женни Франссонтой хийв.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
С.Батцэцэг хоёрхон секундэд ялалтаа алдлаа
С.Батцэцэг хоёрхон секундэд ялалтаа алдлаа. Зураг: МҮОНРТ

Эмэгтэйчүүдийн 68 кг-ын жинд хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин С.Батцэцэг эхний даваанд Узбекистаны Нулифар Гадаеваг цэвэр, 1/8 шигшээд ДАШТ-ий хошой хүрэл медальт, Европын дөрвөн удаагийн аварга Латвийн Анастасья Григорьеваг 6:0-ээр тус тус ялаад байсан юм.

Тэгвэл 1/4 шигшээ барилдаанаа дэлхийн болон Европын аварга Шведийн Женни Франссонтой хийв.

С.Батцэцэг барилдааныг 5:4-өөр хошуучилж яваад цаг дуусахаас хоёрхон секундэд өрсөлдөгчийнхөө давхар хамах мэхэнд хоёр оноо алдаж ялагдал хүлээлээ.

Ийнхүү тэрбээр хагас шигшээд өрсөлдөгч бөхчүүдээ хүлээх болж байна.

Хуваалцах