Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

С.Батцэцэг мөнгө, Т.Мөнхтуяа хүрэл медаль хүртлээ

Унгар улсын нийслэл Будапешт хотноо болж буй чөлөөт бөхийн ДАШТ-ий дөрөв дэх өдөр эмэгтэйчүүдийн 63 кг-ийн жинд өрсөлдсөн Гавьяат тамирчин Соронболдын Батцэцэг мөнгө, 59 кг-ийн жинд олон улсын хэмжээний мастер Тунгалагийн Мөнхтуяа хүрэл медаль хүртлээ.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
С.Батцэцэг мөнгө, Т.Мөнхтуяа хүрэл медаль хүртлээ
С.Батцэцэг мөнгө, Т.Мөнхтуяа хүрэл медаль хүртлээ. Зураг: МҮОНРТ

Унгар улсын нийслэл Будапешт хотноо болж буй чөлөөт бөхийн ДАШТ-ий дөрөв дэх өдөр эмэгтэйчүүдийн 63 кг-ийн жинд өрсөлдсөн Гавьяат тамирчин Соронболдын Батцэцэг мөнгө, 59 кг-ийн жинд олон улсын хэмжээний мастер Тунгалагийн Мөнхтуяа хүрэл медаль хүртлээ.

Шигшээ барилдаанд С.Батцэцэг Японы бөх Каори Ичотой барилдаж ялагдсан юм. Олимпийн гурав, дэлхийн долоон удаагийн аварга Каори Ичо С.Батцэцэгийг ялж, найм дахь удаагаа дэлхийн аварга боллоо.

Харин ОУХМ Т.Мөнхтуяа эхний тойрогтоо хийлж, хоёрдугаар тойрогт Польшийн бөхийг ялж, гараагаа амжилттай тавьсан. Улмаар хүрэл медалийн төлөөх барилдаанд Японы бөх Ито Аяакаг оноогоор ялснаар дэлхийн аваргын хошой медальтан боллоо.

Хуваалцах