С.Батцэцэг олимпийн эрхийн хамт хүрэл медаль хүртлээ
Тодруулбал, 2018 оны дэлхийн аварга, 2010 ДАШТ-ий хүрэл медальт, 2019 оны Европын аварга Украины Алла Черкасоваг ялж хүрэл медаль хүртсэнээр С.Батцэцэг ДАШТ-ий хос алт, мөнгө, хос хүрэл медальтай болж байгаа юм.
Мэдээллийн алба

Казахстаны нийслэл Нур-Султан хотод чөлөөт бөхийн ДАШТ болж өндөрлөлөө. Манай улсаас хамгийн сүүлд Монгол Улсын тамирчин, хөдөлмөрийн баатар С.Батцэцэг Францын дэлхийн хос медальт Кумба Ларроктой дагах барилдаанд хүч үзэж, 12:2 оноогоор цэвэр ялж "Токио 2020" олимпийн эрхтэй болсон.
Улмаар хүрэл медалийн төлөө Украины Алла Черкасова барилдаж ялалт байгуулав.