Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

С.Батцэцэгийн барилдаан эхэллээ /Шууд/

Риогийн олимпийн Чөлөөт бөхийн медалийн төлөөх барилдаанууд үргэлжилж байна.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
С.Батцэцэгийн барилдаан эхэллээ /Шууд/
С.Батцэцэгийн барилдаан эхэллээ /Шууд/. Зураг: МҮОНРТ

Риогийн олимпийн Чөлөөт бөхийн медалийн төлөөх барилдаанууд үргэлжилж байна. Яг одоо Чөлөөт бөхийн эмэгтэйчүүдийн 63 кг-ийн жингийн барилдаанууд эхэлж байгаа юм. Энэ жинд Монгол Улсын гавьяат тамирчин С.Батцэцэг барилдах юм. Түүний хувьд нэгдүгээр тойрогт хийлж, хоёрдугаар тойрогт Нигерийн бөх Блессинг Оборудудутай таарчээ. Харин гуравдугаар тойрогт Болгарын бөх, ДАШТ-ний хүрэл, гурван мөнгө, Европийн спортын наадмын хүрэл медальт Тайбе Юсейн, АНУ-ын бөх дэлхийн аварга Елена Пирожкова хоёрын аль ялсантай барилдах юм.

Түүнчлэн манай тамирчны хувьд "А" хэсэгт багтсан бөгөөд түүний эхний учраа тун чиг хатуу сугалаа байгаа талаар бөх сонирхогчид ярьж байна. Ингээд та бүхэн МУГТ С.Батцэцэгийн барилдааныг ЭНДЭЭС шууд үзэх боломжтой. Бид барилдааны талаарх мэдээллийг та бүхэнд шуурхай хүргэх болно.

Хуваалцах