Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

С.Баярын АНУ дахь тансаг хаус олны анхаарлыг татлаа

Өнөөдөр жиргээний гол баатраар С.Баяр тодроод байна. АНУ-аас жиргэгч @SurenaTumen твиттер хуудаснаа экс Ерөнхий сайд С.Баярын АНУ дахь гэрийн хаяг болон утасны дугаарыг оруулжээ. Ингэхдээ жиргэгч түүний тансаг хаус 3.853.000 ам.долларын үнэтэй.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
С.Баярын АНУ дахь тансаг хаус олны анхаарлыг татлаа
С.Баярын АНУ дахь тансаг хаус олны анхаарлыг татлаа. Зураг: МҮОНРТ

Өнөөдөр жиргээний гол баатраар С.Баяр тодроод байна. АНУ-аас жиргэгч @SurenaTumen твиттер хуудаснаа экс Ерөнхий сайд С.Баярын АНУ дахь гэрийн хаяг болон утасны дугаарыг оруулжээ. Ингэхдээ жиргэгч түүний тансаг хаус 3.853.000 ам.долларын үнэтэй. Тэрхүү тансаг харш АНУ-ын Вашингтон мужид байрладаг гэжээ. Мөн хэдэн сарын өмнө АНУ-ын иргэн Киэт энэ тухай “Ноён Баяр 2007 оны 11-р сарын 29-нд Нью-Йорк хотын Манхэттэн дүүрэгт 895.000 ам.доллараар худалдан авсан орон сууцаа 1.195.000 ам.доллараар үнэлсэн. Тэрээр 2008 онд үл хөдлөх хөрөнгийн татвар гэж 16.000 доллар төлж, сард 4950 доллараар түрээсэлсэн” гэж бичиж байсан билээ. @SurenaTumen-ийн жиргээг дагагчид С.Баярын хаусыг тун сайхан хаус байна гэдгийг тодотгоод энэ их мөнгийг хаанаас босгосон байж болох вэ гэх “эрэл хайгуул” хийж эхэллээ. Зарим нь буудлын мөнгөө хэмнээд хашаанд ч хамаагүй хэд хоночих юм сан. Америкжих нь ч яахав амьдралдаа бизнес эрхлээгүй хүн ямар мөнгөөр???? гэх зэргээр жиргэсээр байна.

GOOGLE.MAP холбоосыг үзэх>>>


Хуваалцах