С.Бямбацэрэн алт, А.Батцэцэг хүрэл медаль хүртлээ
ОХУ-ын Чуваш улсын Новочебоксарск хотын Биеийн тамир, спортын тусгай дунд сургуулийн Спортын танхимд “Кубок России по женской борьбе” чөлөөт бөхийн олон улсын тэмцээн болж өндөрлөжээ.
Мэдээллийн алба

ОХУ-ын Чуваш улсын Новочебоксарск хотын Биеийн тамир, спортын тусгай дунд сургуулийн Спортын танхимд “Кубок России по женской борьбе” чөлөөт бөхийн олон улсын тэмцээн болж өндөрлөжээ.
ОХУ-ын Спортын яам, Чуваш улсын Спортын яам, Оросын спортын бөхийн холбоо хамтран зохион байгуулсан уг тэмцээнд манай улсаас гурван бөх барилдсанаас өчигдөр буюу тэмцээний хоёр дахь өдөр 53, 48, 63, 75 кг-ын жингүүдийн барилдаан болж 58 кг-ын жинд олон улсын хэмжээний мастер С.Бямбацэрэн алт, 53 кг-ын жинд олон улсын хэмжээний мастер А.Батцэцэг хүрэл медаль хүртжээ.


















