С.Чингүүн АНУ-ын "All that" инээдмийн цувралд гол дүр бүтээжээ
С.Чингүүн 2017 онд "Our town", "The Last wife" зэрэг жүжигт тоглосон бөгөөд Лос Анжелес хотын "Flappers" стэнд ап комеди клубын комедиан аж.
Мэдээллийн алба

“Iron man”, “Avengers” зэрэг бүрэн хэмжээний цуврал бүтээлд “Төмөр хүн” Тони Старкын дүрийг бүтээсэн Холливудын алдарт жүжигчин Роберт Дауни болон "All that" инээдмийн цувралын гол дүрийн жүжигчдийн гэрэл зураг саяхан цахим орчинд тарсан. Тэгвэл тус гэрэл зурагт баруун захад зогсож буй бяцхан жүжигчин бол өдгөө 13 настай монгол хүү С.Чингүүн юм.
Тэрбээр АНУ-ын кино урлагийн салбарт хөл тавьж, “Nickelodeon” хүүхдийн сувгийн "All that" инээдмийн цувралд гол дүр бүтээжээ. Тус кино багийнхан 12-15 насны нийт 20 мянга гаруй хүүхдийн дунд шалгаруулалт явуулж, дээрх цувралын гол дүрүүдээ сонгосон аж.
Ташрамд дуулгахад, С.Чингүүн 2017 онд "Our town", "The Last wife" зэрэг жүжигт тоглосон бөгөөд Лос Анжелес хотын "Flappers" стэнд ап комеди клубын комедиан аж.


















