Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

С.Чоён багшийн нэрэмжит "Идэрчүүд"-ийн УАШТ өнөөдөр эхэллээ

Сагсан бөмбөгийн нэрт тамирчин, дасгалжуулагч, анхны шигшээ багийн тоглогч, сагсан бөмбөгийн спортын ууган мастер, алдарын танхимын гишүүн С.Чоён багшийн нэрэмжит U18 насны "Идэрчүүд"-ийн УАШТ өнөөдөр МҮЭСТО-ы спорт зааланд эхэллээ.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
С.Чоён багшийн нэрэмжит "Идэрчүүд"-ийн УАШТ өнөөдөр  эхэллээ
С.Чоён багшийн нэрэмжит "Идэрчүүд"-ийн УАШТ өнөөдөр эхэллээ. Зураг: МҮОНРТ

Сагсан бөмбөгийн нэрт тамирчин, дасгалжуулагч, анхны шигшээ багийн тоглогч, сагсан бөмбөгийн спортын ууган мастер, алдарын танхимын гишүүн С.Чоён багшийн нэрэмжит U18 насны "Идэрчүүд"-ийн УАШТ өнөөдөр МҮЭСТО-ы спорт зааланд эхэллээ.

Энэ жилийн тэмцээнд эрэгтэй 20, эмэгтэй 10 баг өрсөлдөж байна. Нийслэлийн дүүргүүдээс гадна Дундговь, Завхан, Өмнөговь, Сүхбаатар, Баянхонгор, Архангай, Говьсүмбэр аймгийн баг оролцож буй.

Эрэгтэй багууд зургаан хэсэгт хуваагдсан бол эмэгтэйчүүд гурван хэсэгт хуваагдан өрсөлдөж байгаагаас хэсгээс эхний хоёр байраар гарсан багууд хасагдах шатлалаар явагдана.

Тэмцээний хэсгийн тоглолтууд лхагва гарагт өндөрлөх бол медалийн төлөөх тоглолт бямба гарагт болно.

Хуваалцах