Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

С.Чулууныг ОХУ-ын Дорно дахин судлалын дээд шагналаар шагналаа

ШУА-ийн Түүхийн хүрээлэнгийн захирал доктор С.Чулууныг ОХУ-ын Дорно дахин судлалын дээд шагнал болох академич И.Ю.Крачковскийн алтан медиалаар шагнажээ.

Б.
Б.Жамбалдорж

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
С.Чулууныг ОХУ-ын Дорно дахин судлалын дээд шагналаар шагналаа
С.Чулууныг ОХУ-ын Дорно дахин судлалын дээд шагналаар шагналаа. Зураг: МҮОНРТ

ШУА-ийн Түүхийн хүрээлэнгийн захирал доктор С.Чулууныг ОХУ-ын Дорно дахин судлалын дээд шагнал болох академич И.Ю.Крачковскийн алтан медиалаар шагнажээ.

Түүнийг Оросын Дорно дахин судлалыг хөгжүүлэхэд оруулсан хувь нэмэр, Монгол-Оросын харилцааны түүхийг цоо шинэ шатанд гаргасан гэж үнэлж ийм шагнал хүртээсэн байна. Шинжлэх ухааны салбарынхан дундаа нэр хүндтэй энэ шагналыг өнгөрсөн жил Оросын Гадаад яамны дэд сайд нь хүртэж байжээ. Харин өнөөдөр Түүхийн хүрээлэнгийн захирал доктор С.Чулуунд ШУА-ийнхан хүндэтгэл үзүүлэв.

Хуваалцах