Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

С.Дамдин бол “Элдүүр нь ханасан эр сур” мөн

С.Дамдин гуай “Ээжийгээ бурханы орон руу одсон ч тэнгэрээс харж байгаа гэж итгэхдээ цай, сүүний дээж өргөдөг. Өвгөн болсон би сэтгэлийнхээ цангааг ингэж л тайлах юм даа” гэж байсан.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
С.Дамдин бол “Элдүүр нь ханасан эр сур” мөн
С.Дамдин бол “Элдүүр нь ханасан эр сур” мөн. Зураг: МҮОНРТ

Монгол Улсын гавьяат жүжигчин, “Хөх чоно” хэмээн алдаршсан УДЭТ-ын жүжигчин С.Дамдин ээждээ зориулсан “Эр хүн” нэртэй тоглолтоо үзэгч түмэндээ өргөн барих гэж байна. Хүн бүр ижийгээ баярлуулахыг хичээдэг. С.Дамдин гуай “Ээжийгээ бурханы орон руу одсон ч тэнгэрээс харж байгаа гэж итгэхдээ цай, сүүний дээж өргөдөг. Өвгөн болсон би сэтгэлийнхээ цангааг ингэж л тайлах юм даа” гэж байсан.

Тэрбээр энэ сарын 28-нд “UB Palace”-ийн их танхимд бие даасан тоглолтоо хийх юм. Найруулагчаар Монгол Улсын урлагийн гавьяат зүтгэлтэн Б.Баатар ажиллаж байгаа бөгөөд тоглолтыг нь тодотгохдоо “Элдүүр нь ханасан эр сур” гэсэн нь мөн л нэгийг бодогдуулав. Түүний тоглолтод Монгол Улсын гавьяат жүжигчин “Хасар” Б.Жаргалсайхан, “Харанга” хамтлагийн дуучин Х.Лхагвасүрэн, “Мөрөөдлийн театр”-ын уран бүтээлчид оролцох юм байна. Сонирхуулахад, энэхүү тоглолтод ганц ч эмэгтэй уран бүтээлч оролцохгүй аж.

Хуваалцах