С.Жавхлан аавынхаа шүлгээр ном бүтээнэ
С.Жавхлан аавынхаа бичсэн “Дулаахан намар”, “Ээжийн чанасан цай”-наас эхлээд олон шүлгийг дуу болгож, дуучин ард түмнийхээ сонорыг мялаасан. Нөгөө талаар аавынхаа мөнхөд үлдэх бүтээлийг дуу болгож цогцлоосон нь их буян болов уу.
Мэдээллийн алба

Монгол Улсын Гавьяат жүжигчин С.Жавхлан аавынхаа шүлгийн түүврийг эмхэтгэж, ном болгоно. Түүний аав Д.Саманд яруу найрагч байсан ч тухайн үедээ шүлгийн номоо уншигчдад хүргээгүй. Тэгэх боломж ч дээхэн байгаагүй гэж С.Жавхлан хэлж байсан. Харин өнөөдөр цаг нь болж, хүү нь шүлгийнх нь номыг “өлгийдөхөөр” болжээ.