С.Жавхлан Т.Баясгалан нарын шинэ клип "Монголын Мэдээ" сувгаар анх удаа цацагдана
Малчдын алдрыг олон түмнээ мөнхөлсөн “Хаврын найраг” дууг МУГЖ С.Жавхлан, Т.Баясгалан нар дахин амьдруулж, клип хийлгэжээ.
Мэдээллийн алба

Малчдын алдрыг олон түмнээ мөнхөлсөн “Хаврын найраг” дууг МУГЖ С.Жавхлан, Т.Баясгалан нар дахин амьдруулж, клип хийлгэжээ. Энэхүү клип 2016 оны хоёрдугаар сарын найман буюу өнөөдөр орой 20 цаг 55 минутаас "Монголын Мэдээ" сувгаар анх удаагаа үзэгчдийн хүртээл болох юм.
Хоёр гавьяатын хувьд 12 жилийн дараа ийнхүү хамтарч уран бүтээл хийж байгаа бөгөөд хамтарч дуулах саналыг анх С.Жавхлан гаргажээ. Дуучид дууныхаа клипны зураг авалтыг Дундговь аймгийн Дэлгэрхангай суманд авсан байна. “Хаврын найраг” дуу нь олны хүртээл болоод 30 орчим жил болж байна.
Жич: Клипийг үзэх бол доорхи зураг дээр дарна уу...



















