С.Жавхлангийн аялан тоглолт Увс аймгаас эхэлнэ
МУГЖ, дуучин С.Жавхлан Монгол бөхийн өргөөнд “Монголд мэндэлсэн өдөр мину” нэртэй тоглолтоо есөн өдөр толилуулсан. Тэгвэл тун удахгүй “Би Монголд мэндэлсэн юм” аялан тоглолтоо хөдөө орон нутгийн фэнүүддээ хүргэх гэж байна.
Мэдээллийн алба

МУГЖ, дуучин С.Жавхлан Монгол бөхийн өргөөнд “Монголд мэндэлсэн өдөр мину” нэртэй тоглолтоо есөн өдөр толилуулсан. Тэгвэл тун удахгүй “Би Монголд мэндэлсэн юм” аялан тоглолтоо хөдөө орон нутгийн фэнүүддээ хүргэх гэж байна. Ард түмний хайртай хүү хэмээн олныхоо хайр хүндэтгэлийг хүлээсэн гавьяат дуучин маань 21 аймгийн аялан тоглолтоо ханш нээх өдөр буюу дөрөвдүгээр сарын 5-ны өдөр төрөлх нутаг Увс аймгаасаа эхлэхээр болжээ.


















