С.Михайлович: Балотелли шиг томоотой хүн Миланд байхгүй
Байнга хэрэг тарьж, түүнээсээ болж хөлбөмбөгчний замналаа баллачих шахдаг Мариа Балотеллигийн хүмүүжлийн тухай хэн нэгэн сайнаар ярьсан байна.
Мэдээллийн алба

Байнга хэрэг тарьж, түүнээсээ болж хөлбөмбөгчний замналаа баллачих шахдаг Мариа Балотеллигийн хүмүүжлийн тухай хэн нэгэн сайнаар ярьсан байна.
Миланы дасгалжуулагч Синиша Михайлович 3Би Балог 17-той Интерийн тоглогч хүү байхаас нь л мэднэ. Одоо тэр 25-тай эр болжээ, бид дахин уулзлаа. Бэлтгэлээс бусад үед ямрыг мэдэхгүй ч бэлтгэлийн үеэр тэр үнэхээр үлгэр жишээчээр биеэ авч явж , өөрийгөө ч 100 хувь дайчилж байгаа. Тэр Удинезегийн эсрэг гараанд гарах эсэхийг хэлэхгүй. Залуусынхаа биеийн болоод сэтгэлзүйн бэлтгэлжилтийг харж байж болно доо." гэжээ.
Милан сүүлийн хоёр улирлын турш хаалгандаа 99 бөмбөг алдаад байгаа юм. Сери А лигт 6 оноотой 9-р байранд яваа юм.


















