С.Мядагмаа БНСУ-ын тамирчныг нокаутаар яллаа
С.Мядагмаа мэргэжлийн рингэнд 12 тулалдахдаа ес ялж, гурав ялагдсан билээ.
Мэдээллийн алба

БНСУ-ын Инчёон хотын “Сүнхак” цэнгэлдэх хүрээлэнд мэргэжлийн кикбоксчдын дунд зохион байгуулагддаг "MKF Ultimate Victory K-1"-ийн халз тулаан өнгөрсөн бямба гарагт боллоо. Тус тэмцээнд "Монгол файт" багийн тамирчин С.Мядагмаа эмэгтэйчүүдийн 56 кг-ын жинд БНСУ-ын тамирчинтай тулалдаж, 30 секундын хугацаанд буулгаж авлаа.
Тэрбээр өрсөлдөгчөө өвдөглөн хүнд байдалд оруулж, улмаар хүч техникийн давуу байдлаар буюу нокаутаар ялсан юм. С.Мядагмаа мэргэжлийн рингэнд 12 тулалдахдаа ес ялж, гурав ялагдсан билээ.


















