С.Мягмар: Хүний оюун санаанд дохио өгье, тэр дохиог авч цаашид өөрсдөө бодох байх
“Black box” театр хүн төрөлхтний оюун санааны ертөнцийн “Сартваахиуд” философийн цуврал зургаан жүжгийг нийтэд толилуулах гэж байна.
Мэдээллийн алба

“Black box” театр хүн төрөлхтний оюун санааны ертөнцийн “Сартваахиуд” философийн цуврал зургаан жүжгийг нийтэд толилуулах гэж байна. Дээрх цувралд Жан Поль Сартр, Зигмунд Фройд, Карл Маркс, Фридрих Ницще, Крис Родригс нарын философич багтжээ.
Үүнээс энэ сарын 22, 23-нд Фридрих Ницщегийн “Заратустра”, 25, 26-нд Жан Поль Сартрын “Тамын хаалга” жүжгийг тус тус хүргэх аж. Энэ талаараа “Black box” театрын найруулагч С.Мягмар “Өнөөгийн нийгэмд хүний оюун санаанд дохио өгье, тэр дохиог авч цаашид өөрсдөө бодох байх гэж үзэн зургаан жүжиг хийхээр төлөвлөлөө. Гэвч философи бол амьдралын энгийн зүйл. Бидэнд хамгийн ойр, нэн даруй мэдэх ёстой философичид бол Ницще, Жан Поль Сартр нар юм. Тэдний “Заратустра”, “Тамын хаалга” жүжгийг сонгон авсан нь ч учиртай" хэмээсэн юм.


















