Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

С.Ням-Очир дасгалжуулагч болно

“Лондон-2012” олимп, “Астана-2015” ДАШТ-ий хүрэл медальт, Монгол Улсын гавьяат тамирчин Сайнжаргалын Ням-Очир өнөөдөр зодог тайллаа.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
С.Ням-Очир дасгалжуулагч болно
С.Ням-Очир дасгалжуулагч болно. Зураг: МҮОНРТ

“Лондон-2012” олимп, “Астана-2015” ДАШТ-ий хүрэл медальт, Монгол Улсын гавьяат тамирчин Сайнжаргалын Ням-Очир өнөөдөр зодог тайллаа.

Жүдо бөхийн УАШТ-ий үеэр энэхүү ёслолоо албан ёсоор зарлахад жүдо бөхийн үндэснй шигшээ багийн дасгалжуулагч, тамирчид түүнд хүндэтгэл үзүүлсэн юм.

Тэрбээр их амжилтандаа хүргүүлсэн анхны багш Ю.Баттогтох болон Монгол Улсын ардын багш, хөдөлмөрийн баатар Ч.Насантогтох, Монгол Улсын ардын багш, гавьяат тамирчин О.Балжинням нарт талархал илэрхийлэв.

Түүнчлэн "Энд хүрэлцэн ирсэн жүдо бөхөд хайртай та бүхэндээ баярлалаа. Миний амжилтын ард маш олон хүн бий. Намайг төрүүлж өсгөсөн аав ээж, ах эгч, ханьдаа болон 10 гаруй жил гэр бүл хамт олон болж явсан шигшээ багийн тамирчид, дасгалжуулгагч, холбооны хамт олондоо маш их баярласнаа илэрхийлье. Одоо цаашид эх орныхоо нэрийн өмнөөс барилдахгүй болж байгаа ч олон сайн шавь бэлдэхийн төлөө хичээх болно. Монголынхоо ард түмэнд баярлалаа" хэмээн анхны багш Ю.Баттогтохын хүү Эрхэмбаярт кимоноогоо гардуулан өглөө.

Хуваалцах