С.Сарнай олон улсын миссийн тэмцээний титмийн эзнээр тодорлоо
Загвар өмсөгч C.Сарнай "Miss and Mrs Asia Noble Queen" олон улсын тэмцээний титмийн эзнээр тодорчээ. "Miss and Mrs Asia Noble Queen" тэмцээний эцсийн шатны шалгаруулалт энэ сарын 21-нд Малайз улсын Куала Лумпур хотноо зохиогдсон аж.
Мэдээллийн алба

Загвар өмсөгч C.Сарнай "Miss and Mrs Asia Noble Queen" олон улсын тэмцээний титмийн эзнээр тодорчээ. "Miss and Mrs Asia Noble Queen" тэмцээний эцсийн шатны шалгаруулалт энэ сарын 21-нд Малайз улсын Куала Лумпур хотноо зохиогдсон аж. Тус олон улсын тэмцээнд эх орноо төлөөлөн оролцсон авьяаслаг загвар өмсөгч C.Сарнай тэргүүн байрын шагналаас гадна "Popular miss" шагналыг ч мөн хүртсэн байна. Тэрбээр энэ талаараа өөрийнхөө цахим хуудсаар дамжуулан талархлаа илэрхийлсэн юм.























