С.Сэрчмаа, “S4” хамтлагийнхан БНХАУ-д аялан тоглолт хийж байна
Тус хамтлаг өнгөрсөн жил БНХАУ-ын “ВТV” телевизээс зохион байгуулсан “You can” олон улсын дуучдын тэмцээнд оролцсон.
Мэдээллийн алба

Поп, А капелла урсгалаар уран бүтээлээ туурвидаг “S4” хамтлагийнхан дуучин С.Сэрчмаатай хамтран БНХАУ-д аялан тоглолтоо хийж байна. Өнөөдрөөс эхлүүлж буй тоглолтоо тэд хамгийн түрүүнд Шанхай хотод зохион байгуулж буй юм. Дараа нь Хонгконг, ӨМӨЗО-ны Хөх хот зэрэг хотоор 10 хоног зочлох гэнэ.
Тус хамтлаг өнгөрсөн жил БНХАУ-ын “ВТV” телевизээс зохион байгуулсан “You can” олон улсын дуучдын тэмцээнд оролцсон. Улмаар 8000 гаруй уран бүтээлчээс 14-т үлдэж, шилдэг хамтлагаар тодорсон юм. Тэд одоогоор Бээжин, Шанхайн урлагийн менежментийн компанитай хамтран ажиллаж байгаа. Тэдний тоглолтыг Хятад дахь “GMP” дуу, бичлэгийн компани зохион байгуулж байна.


















