С.Цэрэнчимэд дэлхийн аваргын болзол хангалаа
Чөлөөт бөхийн залуучуудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Болгарын Софи хотноо өчигдөр эхэлжээ.
Мэдээллийн алба

Чөлөөт бөхийн залуучуудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Болгарын Софи хотноо үргэлжлэн явагдаж байна.
Манай тамирчдын хувьд эхний өдрөө эмэгтэйчүүдийн 59кг-д хүч үзсэн С.Цэрэнчимэд залуучуудын дэлхийн аварга цолыг хүртэснээр тэмцээнээ амжилттай үргэлжлүүлж байна.
Энэ сарын 18-ныг хүртэл үргэлжлэх тус тэмцээнд манай улсаас нийт 14 тамирчин оролцож байгаа. Тус тэмцээнийг олон улсын нэгдүгээр зэрэглэлийн шүүгчид шүүн явуулахаар тогтсон бөгөөд энэ шалгуурын дагуу манай улсаас олимпийн зэрэглэлийн шүүгч Б.Төмөрбаатар тэмцээний шүүх бүрэлдэхүүнд багтан ажиллаж байгаа билээ.


















