Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

С.Цэрэнчимэд дэлхийн чансааг тэргүүллээ

Узбекстаны Ташкентын ДАШТ, БНСУ-ын Инчёны Азийн наадам гээд сүүлийн үеийн тив дэлхийн наадмуудад "босоо" байж чадсан манай жудоч ОУХМ С.Цэрэнчимэд жиндээ анх удаа дэлхийн чансааг тэргүүллээ.

Б.
Б.Батхолбоо

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
С.Цэрэнчимэд дэлхийн чансааг тэргүүллээ
С.Цэрэнчимэд дэлхийн чансааг тэргүүллээ. Зураг: МҮОНРТ

Узбекстаны Ташкентын ДАШТ, БНСУ-ын Инчёны Азийн наадам гээд сүүлийн үеийн тив дэлхийн наадмуудад "босоо" байж чадсан манай жудоч ОУХМ С.Цэрэнчимэд жиндээ анх удаа дэлхийн чансааг тэргүүллээ.

Дэлхийн бөхийн нэгдсэн холбооноос эрэгтэй, эмэгтэй жүдочдын дэлхийн чансааг гаргасан. Мөн манай бусад бөхчүүд ч тус чансаааны дээгүүрт эрэмбэлэгдэж байна. 57 кг-ын жинд ОУХМ Э.Бэхбаяр Ү дугаарт, ОУХМ Б.Номин ХI дүгээрт, ОУХМ Д.Цогтбаатар ХҮI дүгээрт, 61 кг-ын жинд олимп, ДАШТ-ний хүрэл медальт ОУХМ Э.Ням-Очир III дугаарт, оюутны дэлхийн аварга, ОУХМ Т.Түвшинтулга ХIII дугаарт, 65 кг-ын жинд Гавьяат тамирчин Г.МандахнаранIII дугаарт, 74 кг-ын жинд ОУХМ П.Өнөрбат ХҮI дугаарт, 86 кг-ын ОУХМ О.Үйтүмэн ХХ дугаарт, 97 кг-ын жинд ОУХМ Д.ХүдэрбулгаҮIII дугаарт, ОУХМ Ж.Чулуунбат ХI дугаарт бичигдсэн байна. Харин тус эрэмбийн 70 кг-ын жинд дэлхийн эхний шилдэг 20 бөхийн тоонд манай бөхчүүдээс багтаагүй юм.

Мөн эмэгтэйчүүдээс 60 кг-ын жинд ОУХМ, дэлхийн аварга С.Цэрэнчимэд жиндээ анх удаа дэлхийн чансааны эхэнд бичигдсэн бол 48 кг-ын жинд ОУХМ Э.Нарангэрэл ХҮ дугаарт, 53 кг-ын ОУХМ Э.Сумьяа ХII дугаарт, 55 кг-ын жинд ОУХМ С.Бямбацэрэн Үдугаарт, ОУХМ дэлхийн аварга А.Батцэцэг ХI дүгээрт, ОУХМ П.Орхон ХҮ дугаарт, 58 кг-ын жинд Гавьяат тамирчин Т.Мөнхтуяа ХI дүгээрт, 63 кг-ын жинд Гавьяат тамирчин С.Батцэцэг ХIII дугаарт, 69 кг-ын ОУХМ Б.Одончимэг IХ дүгээрт, ОУХМ Ш.Түмэнцэцэг ХҮII дугаарт, 75 кг-ын жинд Гавьяат тамирчин О.Бурмаа IҮ дүгээрт тус тус эрэмбэлэгджээ.

Хуваалцах