Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙНөмрөгийн ДЦГ-ын тал хээрийн газар дээрх биомассын дийлэнх нь түймэрт өртжээ
1/3
Соёл, спорт

С.Цэрэнчимэд ялагдав

Чөлөөт бөхийн “Poland Open” олон улсын тэмцээн Польш улсад хоёр дахь өдрөө үргэлжилж байна.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
С.Цэрэнчимэд ялагдав
С.Цэрэнчимэд ялагдав. Зураг: МҮОНРТ

Чөлөөт бөхийн “Poland Open” олон улсын тэмцээн Польш улсад хоёр дахь өдрөө үргэлжилж байна. 20 дахь удаагаа болж буй тус тэмцээнд манай улсаас эх орноо төлөөлж эмэгтэйчүүдийн үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагч, Монгол Улсын гавьяат дасгалжуулагч Б.Батбаяр, З.Дүвчин нарын удирдлага дор 58 кг-д гавьяат тамирчин С.Цэрэнчимэд, ОУХМ Э.Гантуяа, 60 кг-д П.Орхон, Б.Шоовдор, 63 кг-д дэлхийн хошой аварга С.Батцэцэг, 69 кг-д гавьяат тамирчин О.Насанбурмаа, ОУХМ Ш.Түмэнцэцэг нар зодоглож байгаа.

Эмэгтэйчүүдийн 58 кг-д дэлхийн аварга, гавьяат тамирчин С.Цэрэнчимэд эхний тойрогт ДАШТ-ий хүрэл медальт Азербайжаны Ю.Радкевичид 9:9-өөр тэнцсэн ч сүүлийн оноогоор ялагдлаа.

Хуваалцах