Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

С.Цэрэнчимэд Японы бөхөд ялагдлаа

Олимпийн хоёр, дэлхийн нэг, Европын гурван удаагийн аварга ОХУ-ын алдарт бөх Иван Яригины нэрэмжит тэмцээн өнөөдөр Красноярск хотод эхэллээ.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
С.Цэрэнчимэд Японы бөхөд ялагдлаа
С.Цэрэнчимэд Японы бөхөд ялагдлаа. Зураг: МҮОНРТ

Олимпийн хоёр, дэлхийн нэг, Европын гурван удаагийн аварга ОХУ-ын алдарт бөх Иван Яригины нэрэмжит тэмцээн өнөөдөр Красноярск хотод эхэллээ. Тус тэмцээний хамгийн горьдлоготой, сонирхолтой барилдаан 58 кг-ын жинд болсон. Тодруулбал, энэ жинд Монгол Улсын гавьяат тамирчин, ДАШТ-ий алт, мөнгөн медальт С.Цэрэнчимэд Японы хүчирхэг тамирчин Каори Ичотой оноолт таарлаа. Гэвч Японы бөх барилдааны санаачилгыг эхнээс нь авч, манай тамирчинг хэцүү байдалд оруулав. Энэхүү тэмцээнд манай улсын дараах тамирчин, дасгалжуулагч нар оролцож байна.

48 кг

1. Э.Нарангэрэл, ОУХМ. ҮШБ, “Хангарьд” клуб

2. Б.Мѳнхтуяа, СМ. “Хасу Мегастар” клуб

53 кг

1. Э.Сумьяа, ОУХМ. ҮШБ, “Хилчин” спорт хороо

2. Д. Отгонцэцэг, ОУХМ. “Хасу мегастарс” клуб

55 кг

1. Б.Номин-Эрдэнэ, ОУХМ. “Хангарьд” клуб

58 кг

1. П.Орхон, ОУХМ. ҮШБ, “Алдар” спорт хороо

2. Э.Гантуяа, СМ. “Хилчин” спорт хороо

3. С.Цэрэнчимэд, МУГТ. ҮШБ, “Алдар” спорт хороо

4. Б.Баатаржавын Шоовдор, ОУХМ. ҮШБ, “Цастын барс” клуб

5. А.Батцэцэг, ОУХМ. ҮШБ, “Хасу мегастарс” клуб

6. С.Бямбацэрэн, ОУХМ. ҮШБ, “Аврагч” спорт хороо

60 кг

1. Отгонбатын Оюунтуяа. СМ, “Аварга” сургууль

69 кг

1. Ш.Түмэнцэцэг. ОУХМ, “Хилчин” спорт хороо

75 кг

1. Б.Одончимэг, ОУХМ. ҮШБ, “Алдар” спорт хороо

2. О.Бурмаа, МУГТ. ҮШБ,

3. Г.Наранчимэг, ОУХМ. “Хилчин” спорт хороо

Дасгалжуулагчид

1. Б.Батбаяр МУГД, ҮШБ ахлах дасгалжуулагч

2. З.Дүвчин МУГТ, МУГД, ҮШБ дасгалжуулагч

3. Т.Сүхбаатар МУГД, ҮШБ дасгалжуулагч

4. Д.Батням СДМ, ҮШБ дасгалжуулагч

Хуваалцах