Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

С.Цогтсайхан агсны хөшөө дурсгалын цогцолбор сүндэрлэнэ

Ардчилсан хувьсгалын 25 жилийн ойг тохиолдуулан сэтгүүлч, хөгжмийн зохиолч С.Цогтсайхан агсны гэрэлт хөшөөг Булган аймгийн Булган суманд босгохоор болжээ. Энэхүү ажлыг Булган аймгийн Ардчилсан холбооны анхдагчид 2010 оноос санаачилснаар зураг төсөл, газрын асуудал нь шийдэгдсэн байна.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
С.Цогтсайхан агсны хөшөө дурсгалын цогцолбор сүндэрлэнэ
С.Цогтсайхан агсны хөшөө дурсгалын цогцолбор сүндэрлэнэ. Зураг: МҮОНРТ

Ардчилсан хувьсгалын 25 жилийн ойг тохиолдуулан сэтгүүлч, хөгжмийн зохиолч С.Цогтсайхан агсны гэрэлт хөшөөг Булган аймгийн Булган суманд босгохоор болжээ. Энэхүү ажлыг Булган аймгийн Ардчилсан холбооны анхдагчид 2010 оноос санаачилснаар зураг төсөл, газрын асуудал нь шийдэгдсэн байна.

Хөшөөний зураг төсөл, макетийг 1989 оны 12 дугаар сарын 10-ны хүйтэн жавар, салхитай өдөр дуулж байх үеийн түүхэн зургаас нь гаргажээ. Хөшөөний суурийн дээд голд МоАХ-ны анхны тэмдэг болон түүний хоёр тал руу далавчлан намирах хадган дээр дууны давалгааг дэмжин босож буй хүмүүсийн дүрсийг илэрхийлжээ. Тэмдгийн доор “Хонхны дуу”-ны үгийг бүрэн эхээр нь МоАХ-ны тэмдгийн хамт алталсан үсгээр бичих аж. Уг хөшөө нь суурийн хамт 7.3 метр өндөртэй.

Зохион байгуулах ажлын хэсгийнхний зүгээс МоАХ-ны гишүүд, дэмжигчдээс журмын нөхрийнхөө гэгээн дурсгалд зориулж сэтгэлийн хандив өргөхийг уриалж, хандивын аян өрнүүлээд байна.


Хуваалцах