Саадтай уралдааны 100м-т АНУ-ын тамирчид илт давуурхлаа
"Рио 2016" олимпийн наадмын хөнгөн атлетикийн эмэгтэйчүүдийн 100м-ийн саадтай уралдааны шигшээ тэмцээн Олимпийн цэнгэлдэх хүрээлэнд болж, аваргуудаа тодрууллаа.
Мэдээллийн алба

"Рио 2016" олимпийн наадмын хөнгөн атлетикийн эмэгтэйчүүдийн 100м-ийн саадтай уралдааны шигшээ тэмцээн Олимпийн цэнгэлдэх хүрээлэнд болж, аваргуудаа тодрууллаа. Тус төрөлд АНУ-ын хөнгөн атлетикчид эхний гурван байрыг эзэлж, багаараа үнэмлэхүй ялалт байгууллаа.
Тодруулбал, АНУ-ын тамирчин Бриана Роллинс /12.48/ нэгдүгээр байрт орж алтан медаль, АНУ-ын тамирчин Ниа Али /12.59/ мөнгөн медаль, мөн тус улсын тамирчин Кристи Кэстлин /12.61/ хүрэл медаль хүртсэн байна.
Тус төрөлд дэлхийн дээд амжилтыг АНУ-ын тамирчин Хариссон, олимпийн дээд амжилтыг Австралийн тамирчин Персон нар эзэмшдэг ажээ.


















