Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙНөмрөгийн ДЦГ-ын тал хээрийн газар дээрх биомассын дийлэнх нь түймэрт өртжээ
1/3
Соёл, спорт

Сагсай сумын 60 жилийн ойн барилдаанд улсын начин Б.Серик түрүүлэв

Баян-Өлгий аймгийн Сагсай сум байгуулагдсаны түүхт 60 жилийн ой энэ сарын 19-нөөс 21-нд болов. Баяр наадмын үндэсний бөхийн барилдаанд улс, аймгийн алдар цолтой 128

MМ
Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Сагсай сумын 60 жилийн ойн барилдаанд улсын начин Б.Серик түрүүлэв
Сагсай сумын 60 жилийн ойн барилдаанд улсын начин Б.Серик түрүүлэв. Зураг: МҮОНРТ

Баян-Өлгий аймгийн Сагсай сум байгуулагдсаны түүхт 60 жилийн ой энэ сарын 19-нөөс 21-нд болов. Баяр наадмын үндэсний бөхийн барилдаанд улс, аймгийн алдар цолтой 128 бөх хүч үзэн зодоглосноос Баян-Өлгий аймгийн Улаанхус сумын харьяат, "Өлгийн хүчтэн" дэвжээний бөх улсын начин Б.Серик түрүүллээ.

Тэрээр үзүүр түрүүний барилдаанд Дэлүүн сумын харьяат бөх аймгийн арслан Н.Мустафатай барилдаж давсан. Харин Ховд аймгийн Мөнххайрхан сумын харьяат аймгийн хурц арслан Б.Баянмөнх, Баян-Өлгий аймгийн Алтанцөгц сумын харьяат аймгийн начин М.Өзгерис нар шөвгөрлөө.

Сурвалжлагч: Ө.Нурболат

Хуваалцах