Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙНөмрөгийн ДЦГ-ын тал хээрийн газар дээрх биомассын дийлэнх нь түймэрт өртжээ
1/3
Соёл, спорт

Сагсан бөмбөгийн 3х3 багууд Дэлхийн гран-при болон Их дуулгад хүч үзнэ

“Улаанбаатар ММС Энержи” баг өрсөлдөх бөгөөд дэлхийн чансааг тэргүүлж буй Сербийн “Нови сад”, Швейцарийн “Люзанн” багтай хамт А хэсэгт багтжээ

Т.
Т.Болор-Эрдэнэ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Сагсан бөмбөгийн 3х3 багууд Дэлхийн гран-при болон Их дуулгад хүч үзнэ
Сагсан бөмбөгийн 3х3 багууд Дэлхийн гран-при болон Их дуулгад хүч үзнэ. Зураг: МҮОНРТ

Ирэх амралтын өдрүүдэд буюу энэ сарын 21, 22-нд Монголын 3х3 сагсан бөмбөгийн багууд олон улсын хоёр том тэмцээнд орно. Тухайлбал, Тайвань улсын Каошинг хотноо зохион байгуулагдаж буй ФИБА 3х3 Дэлхийн гран-при тэмцээнд Азийн клубүүдийн аварга “АРА АДМ” баг хүч үзэхээр болжээ.

Үүнээс гадна Лос-Анжелесын дэлхийн Их дуулга энэ амралтын өдрүүдэд болно. Тус тэмцээнд “Улаанбаатар ММС Энержи” баг өрсөлдөх бөгөөд дэлхийн чансааг тэргүүлж буй Сербийн “Нови сад”, Швейцарийн “Люзанн” багтай хамт А хэсэгт багтжээ.

Хуваалцах