Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Сагсан бөмбөгийн 3х3 өсвөрийн шигшээ багийн кэмп анх удаа зохион байгуулагдлаа

Монгол Улс багийн спортоор олимпод орох эрхээ авсан түүхэн жил дээрх хүүхдийн кэмп анх удаа зохион байгуулагдаж байгаагаараа онцлог аж

Т.
Т.Болор-Эрдэнэ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Сагсан бөмбөгийн 3х3 өсвөрийн шигшээ багийн кэмп анх удаа зохион байгуулагдлаа
Сагсан бөмбөгийн 3х3 өсвөрийн шигшээ багийн кэмп анх удаа зохион байгуулагдлаа. Зураг: МҮОНРТ

Монголын 3х3 өсвөрийн шигшээ багийн Монгол тоглолтын систем суулгах, бэлтгэлийн кэмп U17/U18 насны эрэгтэй, эмэгтэй шилдэг тоглогчдын дунд Хандгайт дахь Олимп бэлтгэлийн баазад амжилттай зохион байгуулагдаж байна.

Түүнчлэн уг бэлтгэлд хамрагдсан тамирчдаас Монгол Улсаа төлөөлөн FIBA 3x3 U17 Asia Cup, FIBA 3x3 U18 World, “Ногоон наадам” зэрэг тэмцээнд оролцох сагсан бөмбөгч тодрох аж.

Сонирхуулахад, Монгол Улс багийн спортоор олимпод орох эрхээ авсан түүхэн жил дээрх хүүхдийн кэмп анх удаа зохион байгуулагдаж байгаагаараа онцлог аж.

Хуваалцах