Сагсан бөмбөгийн “Chinggis Khaan Cup” анхдугаар oлон улсын тэмцээн болно
Монголын үндэсний сагсан бөмбөгийн холбооны Ерөнхийлөгчийн нэрэмжит “Chinggis Khaan Cup” анхдугаар oлон улсын тэмцээн энэ сарын 26-аас 30-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо болно.
Мэдээллийн алба

Монголын үндэсний сагсан бөмбөгийн холбооны Ерөнхийлөгчийн нэрэмжит “Chinggis Khaan Cup” анхдугаар oлон улсын тэмцээн энэ сарын 26-аас 30-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо болно.
Тус тэмцээнд БНАСАУ-ын үндэсний шигшээ баг ОХУ-ын баг, болон болон манай улсын үндэсний I болон II шигшээ баг, залуучуудын шигшээ, Үндэсний супер лигийн аварга “Альянс Тех Харцага” багууд оролцоно. БНХАУ-аас баг оролцуулахаар ярилцаж байгаач одоогоор оролцох эсэх нь тодорхойгүй байгаа аж.
Энэхүү “Chinggis Khaan Cup” анхдугаар oлон улсын тэмцээнд оролцох манай улсын үндэсний шигшээ багуудын тоглогчдын нэрсийг танилцуулж байна.



















