Сагсан бөмбөгийн драфт маргааш болно
Сонгон шалгаруулалтын ёслолын үйл ажиллагаа маргааш буюу 2014.01.18-ны өдөр 12:30 цагт “Өргөө” кино театрын хойно байрлах “Гурван тамир” рестораны “Шонхор Палас”-т болно.
Мэдээллийн алба

Сагсан бөмбөгийн Спрайт Супер лигийн шинэ улирал удахгүй эхэлнэ. Энэ улиралд Спрайт Супер лиг Монголд анх удаа сагсан бөмбөгийн драфт хийхээр болжээ. Ингэснээр шилдэг шинэ залуу тоглогчид үзүүлж буй амжилтаа албан ёсоор үнэлүүлж, дээд түвшний багууд руу дэвшиж тоглох боломжууд нээгдэнэ гэж үзэж байгаа аж. Мөн энэхүү драфтын үйл ажиллагаа явагдсанаар Спрайт хөгжлийн лиг, Спрайт Супер лиг, Үндэсний супер лиг хэмээх 90 гаруй багтай Монгол улсын хамгийн том лигүүд холбогдоход нээлттэй болж байгаа юм байна. Сонгон шалгаруулалтын ёслолын үйл ажиллагаа маргааш буюу 2014.01.18-ны өдөр 12:30 цагт “Өргөө” кино театрын хойно байрлах “Гурван тамир” рестораны “Шонхор Палас”-т болно.


















