Сагсан бөмбөгийн Олон улсын “Чингис Хаан Кап-2015" өнөөдөр эхэлнэ
Монголын Үндэсний Сагсан Бөмбөгийн холбооноос зохион явуулж буй “Чингис Хаан Кап-2015" өнөөдөр Спортын төв ордонд 18:00 цагаас эхэлнэ.
Мэдээллийн алба

Монголын Үндэсний Сагсан Бөмбөгийн холбооноос зохион явуулж буй “Чингис Хаан Кап-2015" өнөөдөр Спортын төв ордонд 18:00 цагаас эхэлнэ. Тэмцээнд БНАСАУ-ын Үндэсний шигшээ, ОХУ-ын Эрхүү хотын шигшээ баг, мөн манай улсын 1 болон 2-р шигшээ багуудаас гадна өнгөрсөн долоодугаар сард Өмнөд Солонгосын Гванжау хотноо болсон Дэлхийн оюутан залуучуудын "Универсиад" наадамд 17 дугаар байрт шалгарсан Залуучуудын шигшээ баг өнгөрсөн улирлын Супер лигийн Үндэсний аварга Альянс Тех Харцага баг зэрэг зургаан баг оролцох юм.
Өчигдөр тэмцээний сугалаа явагдаж “А” хэсэгт Монгол Улсын үндэсний шигшээ баг Альянс Тех Харцага, БНАСАУ-ын Үндэсний шигшээ баг багтсан бол “Б” хэсэгт Монгол Улсын 2-р шигшээ, мөн Залуучуудын шигшээ ОХУ-Эрхүү хотын багууд тус тус багтсан байна. Өнөөдөр тэмцээний нээлтийн тоглолт Залуучуудын шигшээ болон ОХУ-ын Эрхүү хотын багуудын хооронд болох бол хоёр дахь тоглолт 20:00 цагаас Альянс Тех Харцага, БНАСАУ-ын Үндэсний шигшээ багийн хооронд болох аж.


















