Сагсан бөмбөгийн олон улсын тэмцээн болно
Спортын төв ордонд есдүгээр сарын 7-11-нд сагсан бөмбөгийн олон улсын “Чингис Хаан кап-2016” тэмцээн болно. Өнгөрсөн жил анх удаагаа явагдсан тус тэмцээнд Монгол Улсын үндэсний шигшээ баг түрүүлж, БНАСАУ-ын баг удаалсан билээ.
Мэдээллийн алба

Харин энэ жил хүрээгээ улам тэлж, БНСУ-ын мэргэжлийн лигийн “KBL” баг бүрэн бүрэлдэхүүнээрээ оролцохоор болжээ. Тэмцээнд БНАСАУ-ын сагсан бөмбөгийн үндэсний шигшээ баг, ОХУ-ын Буриад улсын шигшээ, Монгол Улсын Үндэсний нэг болон II шигшээ, оюутны Азийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох залуучуудын шигшээ баг болон залуучуудын II шигшээ баг оролцоно.
БНАСАУ-ын шигшээ баг тус тэмцээнд оролцохоор нутгаасаа мордож одоогоор Бээжин хотод бэлтгэл сургуулилтаа хийж байна. Тус баг есдүгээр сарын 6-нд газардах бол Өмнөд Солонгос улсын мэргэжлийн лигийн “KBL” баг мөн энэ өдөр 14:00 цагаас манай улсад ирнэ.