Сагсан бөмбөгийн тамирчид ДАШТ-д оролцохоор хүлгийн жолоо заллаа
Монгол Улсын эмэгтэй шигшээ багт Д.Ганзул, Б.Болор-Эрдэнэ, Э.Чимэддолгор, Б.Солонго, эрэгтэй шигшээ багт Ц.Отгонжаргал, Д.Дэлгэрням, Э.Цэрэнбаатар, Э.Дөлгөөн нар багтжээ.
Мэдээллийн алба

Сагсан бөмбөгийн 3x3 төрлийн насанд хүрэгчдийн зургаа дахь удаагийн ДАШТ Нидерланд Улсын нийслэл Амстердам хотноо энэ сарын 18-23-ны хооронд болох бөгөөд үүнд оролцохоор Монгол Улсын эрэгтэй, эмэгтэй баг хүлгийн жолоо заллаа.
Эрэгтэй баг уг тэмцээний өмнө Хорватын дэлхийн гран прид, эмэгтэйчүүд Италид 6.14-15-нд "Womens Series League" тэмцээнд оролцох аж.
Тус тэмцээнд манай эмэгтэй баг Дэлхийн аварга Итали болон Серби, Ирландын багтай нэг хэсэгт багтсан байна.
Монгол Улсын эмэгтэй шигшээ багт Д.Ганзул, Б.Болор-Эрдэнэ, Э.Чимэддолгор, Б.Солонго, эрэгтэй шигшээ багт Ц.Отгонжаргал, Д.Дэлгэрням, Э.Цэрэнбаатар, Э.Дөлгөөн нар багтжээ.


















