Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Сагсан бөмбөгийн “Улаанбаатар ММС Энержи” 3х3 баг урд хөршийг зорино

тус багийн довтлогч Э.Дөлгөөн өнгөрсөн жил баруун гарынхаа дунд хуруунд хийлгэсэн төмрөө авахуулах хагалгааг өнөөдөр БНСУ-д хийлгэсэн бөгөөд мэс засал амжилттай болжээ.

Т.
Т.Болор-Эрдэнэ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Сагсан бөмбөгийн “Улаанбаатар ММС Энержи” 3х3 баг урд хөршийг зорино
Сагсан бөмбөгийн “Улаанбаатар ММС Энержи” 3х3 баг урд хөршийг зорино. Зураг: МҮОНРТ

Сагсан бөмбөгийн 3х3 төрлийн “Улаанбаатар ММС Энержи” багт энэ сарын 20-22-нд урд хөршид болох “Sina Elite” лигийн финалд оролцох урилга ирсэн. Тус тэмцээнд Монгол Улсын багийн бүрэлдэхүүнд ОУХМ Д.Дэлгэрням, Э.Цэрэнбаатар, Г.Цэнгүүнбаяр, А.Ананд нар дасгалжуулагч С.Тулгын удирдлага дор оролцох бөгөөд өнөөдөр БНХАУ-г зорино. Харин тус багийн довтлогч Э.Дөлгөөн өнгөрсөн жил баруун гарынхаа дунд хуруунд хийлгэсэн төмрөө авахуулах хагалгааг өнөөдөр БНСУ-д хийлгэсэн бөгөөд мэс засал амжилттай болжээ.

Ташрамд дурдахад, “Sina Elite” лиг нь БНХАУ-ын 150 хотод зохиогдож 30 мянган баг, 120 мянган тамирчныг хамардаг нэг тэрбум үзэгчтэй лиг аж. Уг лигийн финалд дэлхийн шилдэг багуудыг урилгаар оролцуулдаг бөгөөд энэ жил Монгол, БНХАУ, Австрали, Япон, Нидерланд, Хонконг, Филиппин, ОХУ, Серби, Словени, Өмнөд Солонгос, Тайван, Вьетнам, АНУ зэрэг орны шилдэг баг өрсөлдөнө.

Хуваалцах