Сагсан бөмбөгийн үндэсний шигшээ баг БНХАУ-ыг зорино
тэмцээний дүрмээр нэг гадаад тоглогчийг зөвшөөрч байгаа бөгөөд лигонер Маркус Хаммондс Монголын багт тоглох аж.
Мэдээллийн алба

БНХАУ-ын Аннинг хотноо болох сагсан бөмбөгийн олон улсын тэмцээнд оролцох Үндэсний лигийн шигшээ баг маргааш урд хөршийг зорино. Тус тэмцээнд Монгол, Тайланд, Энэтхэг, Япон, БНХАУ, Филиппин, Японы баг өрсөлдөнө. Түүнчлэн тэмцээний дүрмээр нэг гадаад тоглогчийг зөвшөөрч байгаа бөгөөд лигонер Маркус Хаммондс Монголын багт тоглох аж.
Мөн тус багийн бүрэлдэхүүнд “Улаанбаатар” багийн залуу тоглогч М.Өлзий-Орших, Х.Мөнхтөр нар орсон.
Тодруулбал, Монгол Улсын багийн бүрэлдэхүүнд дасгалжуулагч Ш.Азжаргал, А.Алтан-Очирын удирдлага дор О.Энхбаатар, Т.Санчир (Архангай Алтан Дорнодын Дайчид), Э.Дорж-Арилд, Ц.Отгонжаргал (Ховд Шонхорууд), С.Эрдэнэдалай, Б.Дархантөгс, Б.Батзолбоо, А.Гансүх (Сүхбаатар Дарьганга Альянс Тех), О.Доржзовд (Өвөрхангай Тэнүүн-Өлзий), Марзус Хаммондс (Баянхонгор Мазаалай), М.Өлзий-Орших, Х.Мөнхтөр (Улаанбаатар) нарын сагсчин багтжээ.


















