Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Сагсан бөмбөгийн өсвөрийн аваргууд тодорлоо

МҮСБХ-с зохион байгуулсан сагсан бөмбөгийн 2014 оны 18 хүртэлх насны Өсвөр үеийн Улсын Аварга Шалгаруулах Тэмцээн Спортын төв ордонд бүтэн 7 хоног үргэлжилсэний эцэст, өчигдөр буюу Ням гарагт дүнгээ гаргалаа.

О.
О.Энхмаа

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Сагсан бөмбөгийн өсвөрийн аваргууд тодорлоо
Сагсан бөмбөгийн өсвөрийн аваргууд тодорлоо. Зураг: МҮОНРТ

МҮСБХ-ноос зохион байгуулсан сагсан бөмбөгийн Өсвөр үеийн Улсын Аварга Шалгаруулах Тэмцээн Спортын төв ордонд бүтэн 7 хоног үргэлжилж Ням гарагт дүнгээ гаргалаа. Тэмцээнд хот, хөдөөгийн эрэгтэй 24, эмэгтэй 12 баг өрсөлдсөн бөгөөд тэмцээний эмэгтэйчүүдийн ангилалд хүрэл медалийг Батсүрэн Дасгалжуулагчтай Баянхонгор аймгийн баг, мөнгөн медалийг Ганхуяг дасгалжуулагчтай Дорноговь аймгийн Золбоо баг хүртсэн бол улсын аваргаар Д.Гүржав дасгалжуулагчтай Дархан-Уул аймгийн баг тодорч, аваргын алтан медаль, цом хүртлээ. Харин шилдгийн шилдэг эмэгтэй тоглогчоор Дархан багийн ахлагч Б.Ундрах шалгарлаа. Өсвөрийн УАШТ-нийэрэгтэйчүүдийн ангилалд хүрэл медалийг Ганзориг дасгалжуулагчтай ШУТИС баг, мөнгөн медалийг Д.Гүржав дасгалжуулагчтай Дархан-Уул баг хүртсэн бол2014 оны Өсвөрийн Улсын Аварга багаар Лхагваа дасгалжуулагчтай TLG-13 баг тодорч, алтан медаль, өргөжлөл, цомын эзэд боллоо. Мөн тэмцээний эрэгтэйшилдгийн шилдэг тоглогчоор TLG-13 багийн тоглогч Ананд шалгарчээ

.

Хуваалцах