Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Сагсан бөмбөгийн өсвөрийн шигшээ баг бүрдлээ

МҮСБХ-оос ирээдүй болсон өсвөрийн тамирчдаа бүтэн улирлын турш бэлтгэлтэй, дасгалжуулагчтай байлгаж, цаашид Олон Улсын тэмцээнд амжилт үзүүлэх зорилго тавьж байгаа ажээ.

О.
О.Энхмаа

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Сагсан бөмбөгийн өсвөрийн шигшээ баг бүрдлээ
Сагсан бөмбөгийн өсвөрийн шигшээ баг бүрдлээ. Зураг: МҮОНРТ

МҮСБХ-ноос зохион байгуулсан сагсан бөмбөгийн 2014 оны 18 хүртэлх насны Өсвөр үеийн УАШТ Спортын төв ордонд долоо хоног үргэлжилж өчигдөр буюу Ням гарагт өндөрлөж дүнгээ гаргасан. Тэмцээнд хот, хөдөөгийн эрэгтэй 24,эмэгтэй 12, нийт 36 баг өрсөлдсөнбөгөөд тэмцээнийн шилдгүүдээс шалгаруулан 18 хүртэлх насны Монгол Улсын өсвөр үеийн эрэгтэй, эмэгтэй шигшээ багийн гишүүдийг тодруулсан юм.

Багуудыг энэ сарын 25-наас эхлэх Спрайт Супер Лиг-т оролцуулахаар болжээ. Өсвөр үеийн эмэгтэй шигшээ багийн дасгалжуулагчаар Ү.Давхарбаяр, эрэгтэй багийн дасгалжуулагчаар Г.Ихбаяр нар ажиллахаар болсон ба МҮСБХ-оос ирээдүй болсон өсвөрийн тамирчдаа бүтэн улирлын турш бэлтгэлтэй, дасгалжуулагчтай байлгаж, цаашид Олон Улсын тэмцээнд амжилт үзүүлэх зорилго тавьж байгаа ажээ.

Хуваалцах