Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Сагсчид Макаог хожсоноор хагас шигшээд шалгарлаа

Тайваны Тайпей хотноо Азийн оюутны аварга шалгаруулах эрэгтэй сагсан бөмбөгийн V тэмцээнийн тоглолтууд өрнөж байна.

Б.
Б.Батхолбоо

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Сагсчид Макаог хожсоноор хагас шигшээд шалгарлаа
Сагсчид Макаог хожсоноор хагас шигшээд шалгарлаа. Зураг: МҮОНРТ

Тайваны Тайпей хотноо Азийн оюутны аварга шалгаруулах эрэгтэй сагсан бөмбөгийн V тэмцээнийн тоглолтууд өрнөж байна. Манай улсын шигшээ гурав дахь тоглолтоо Макаогийн шигшээ багтай хийж, 86:54 тооны харьцаагаар буулгаж авсанаар хагас шигшээд шалгарч үлдлээ.

Тэд эхний тоглолтоо Хятадын шигшээ багийн эсрэг хийж, 64:52-оор хожигдсон. Тэгвэл хэсгийн хоёр дахь тоглолтоо эзэн орны баг болох Тайванийн шигшээтэй хийж Тайванийг талбай дээр нь 73:66-аар буулгаж авсан юм. Тэгвэл хэсгийн гурав дахь тоглолтоо ийнхүү Макаотай хийснээр зооноосоо хоёроор гарч байгаа юм. Манай сагсчид дөрөв дэхь тоглолтоо Солонгосын шигшээ багтай хийнэ.

Хуваалцах