Сагсчид Тайваньд суралцаж байна
Гэхдээ тэд битүү морьд биш билээ. Монголд байхдаа өсвөр үе болон залуучуудын тэмцээнээс шалгарч, Монгол Улсын өсвөрийн шигшээ багт багтан олон улсын тэмцээнүүдэд амжилттай оролцож байсан юм.
Мэдээллийн алба

МҮСБХ өндөр зэрэглэлийн тамирчин, боловсон хүчин бэлтгэх зорилгоор Тайвань улсын ШУТИС-тай хамтын ажиллагааны гэрээ байгуулж, бакалаврын зэрэгт 100 хувийн тэтгэлэгтэйгээр суралцах таван эрэгтэй, хоёр эмэгтэй тамирчнаа илгээсэн.
Тэгвэл тэд дээрх улсын сагсан бөмбөгийн шигшээ багт хүчин зүтгэж буй талаар мэдээлэл ирэв.
Гэхдээ тэд битүү морьд биш билээ. Монголд байхдаа өсвөр үе болон залуучуудын тэмцээнээс шалгарч, Монгол Улсын өсвөрийн шигшээ багт багтан олон улсын тэмцээнүүдэд амжилттай оролцож байсан юм.
Одоо хичээллэж буй сургуулийнхаа нэрийн өмнөөс "Ching Nien Cup-2016" тэмцээнд оролцож, дөрвөн хожил байгуулан шилдэг дөрөвт шалгараад байгаа аж.
Энэхүү тэмцээнд Тайванийн мэргэжлийн лигийн хоёр тамирчин нэг багт тоглох боломжтойгоороо онцлог.


















