Сагсчин Т.Санчир кинонд туслах дүр бүтээжээ
Хошин урлагийн гурван жүжигчин бүсгүй гол дүрийг нь бүтээсэн “Single ladies” романтик, инээдмийн уран сайхны кино 2013 онд үзэгчдийн хүртээл болж байсан.
Мэдээллийн алба

Хошин урлагийн гурван жүжигчин бүсгүй гол дүрийг нь бүтээсэн “Single ladies” романтик, инээдмийн уран сайхны кино 2013 онд үзэгчдийн хүртээл болж байсан. Тэгвэл кино багийнхан энэхүү бүтээлээ үргэлжлүүлэн хоёрдугаар ангийг нь хийсэн юм. Уг киноны гол дүрд жүжигчин Г.Ундармаа, “Х-ТҮЦ” продакшны жүжигчин А.Туяа, УДЭТ-ын жүжигчин О.Дөлгөөн нар тогложээ.Харин киноны баг Монгол Улсын шигшээ багийн тамирчин, шилдэг сагсчдын нэг Т.Санчирт дэлгэцийн бүтээлд дүрээ мөнхлөх боломж олгосон байна. Тодруулбал, "Single Ladies 2" инээдмийн уран сайхны кинонд туслах дүр бүтээжээ.


















