Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Саид Моллайг Монголын нэрийн өмнөөс олимпод оролцож болно гэв

Гэтэл түүнийг Ираны ҮОХ Монголын өмнөөс барилдах ёсгүй, иргэншлээ сольж, гадаадын улсын нэр дээр барилдахад гурван жил шаардагддаг хэмээн Спортын арбитрын шүүхэд хандаад байв.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Саид Моллайг Монголын нэрийн өмнөөс олимпод оролцож болно гэв
Саид Моллайг Монголын нэрийн өмнөөс олимпод оролцож болно гэв. Зураг: МҮОНРТ

Швейцарь Улсын Лозанна хотноо болсон Олон улсын олимпын хорооны Гүйцэтгэх зөвлөлийн хуралдаанаар Саид Моллайгийн талаар хэлэлцэж, түүнийг Монгол Улсын нэрийн өмнөөс барилдахыг зөвшөөрчээ.

Тэрбээр өнгөрсөн жилийн ДАШТ-ий дараа өөрийн Иран улсаасаа тусгаарлагдаж, Германаас улс төрийн орогнол хүссэн. Гэвч эцсийн бүлэгт манай иргэн болж, Монголын нэр дээр тэмцээн уралдаанд оролцохоор болсон билээ.

Гэтэл түүнийг Ираны ҮОХ Монголын өмнөөс барилдах ёсгүй, иргэншлээ сольж, гадаадын улсын нэр дээр барилдахад гурван жил шаардагддаг хэмээн Спортын арбитрын шүүхэд хандаад байв.

Гэлээ ч ОУОХ-ны хэвлэлийн төлөөлөгч Марк Адамс “Саид Моллай Монголын нэрийн өмнөөс олимпод оролцож болно. Ираны ҮОХ-ноос зөвшөөрөл авах шаардлагагүй” гэж мэдэгджээ.

Хуваалцах