Саймон Ковелл гэрээ цэмцгэр байлгахын тулд сүйгээ цуцалжээ
Саймон Ковелл Беверли Хиллст дэх 15 сая ам.долларын үнэтэй тансаг харшаа цэвэр цэмцгэр байлгахын тулд сүйгээ цуцалжээ.
Мэдээллийн алба

Саймон Ковелл Беверли Хиллст дэх 15 сая ам.долларын үнэтэй тансаг харшаа цэвэр цэмцгэр байлгахын тулд сүйгээ цуцалжээ.
“Дэйли Мэйл” сонинд өгсөн ярилцлагандаа тэрээр найман жил хамт амьдарсан бүсгүйгээсээ хэрхэн салах болсон шалтгаанаа “Бид байшингаа сайхан янзлаад, засвар хийсний дараа тэр хүүхэдтэй болохыг хүссэн. Бурхан минь, үгүй шүү. Би хэзээ ч хүүхэдтэй байж чадахгүй. Хүүхдүүд ханан дээр юм эрээчээд эхэлбэл, миний муухай ааш хөдөлнө. ” хэмээн дурдсан нь бий.
Мэдээж түүний энэ үг шүтэн бишрэгчдийнх нь сэтгэлийг ихээр гонсойлгосон ч цэвэр цэмцгэр байхын тулд юу ч хийхээс буцахгүй гэдгээ батлах мэтээр сүйгээ маш хурдан цуцлуулсан тэрээр шинэхэн болзооны амрагаар гангарч хэвлэлийнхний чихийг дэлдийлгээд авсан удаатай.


















