Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

“Сайн өдрийн зах”-ын худалдаачид түрээс төлөхгүй

Энэ жилийн хувьд Нийслэлийн Засаг даргын санаачлагаар Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас нийслэлийн 6 дүүргийн 20 байршилд хичээлийн хэрэгслийн түрээсгүй худалдааны цэгүүдийг ажлуулсан. Цаашид ч энэ худалдаа үргэлжлэх бөгөөд дүүргүүдэд долоо хоног бүрийн бямба, ням гарагт тодорхой заасан б

А.
А.Бүдрагчаа

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
“Сайн өдрийн зах”-ын худалдаачид түрээс төлөхгүй
“Сайн өдрийн зах”-ын худалдаачид түрээс төлөхгүй. Зураг: МҮОНРТ

Хичээлийн шинэ жилийн нээлттэй холбогдуулан Нийслэлийн Засаг даргын санаачлагаар Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас нийслэлийн 6 дүүргийн 20 байршилд хичээлийн хэрэгслийн түрээсгүй худалдааны цэгүүдийг ажлуулсан. Цаашид ч энэ худалдаа үргэлжлэн явагдах бөгөөд дүүргүүдэд долоо хоног бүрийн бямба, ням гарагт тодорхой заасан байршилд иргэдэд зориулсан үйлчилгээний цэгүүдийг байгуулахаар төлөвлөж байгаа юм байна.

Харин дээрх захад худалдаа эрхлэгчдээс лангууны түрээс авахгүй, зөвхөн хог хаягдлын хураамж авна. Энэ ажлын хүрээнд Захирагчийн ажлын албаны Хүнс, Худалдаа үйлчилгээний хэлтсээс худалдаа үйлчилгээ эрхлэгчдэд зориулсан журам гаргах аж. Журам батлагдсаны дараа жижиг, дунд бизнес эрхлэгчдэд зориулсан түрээсгүй худалдаа явуулах газар, үйлчилгээний хяналтыг хэрхэн тавих заавар тодорхой болж иргэд үйлчилж эхлэнэ.

Хуваалцах