“Салхи” хамтлагийнхан хүн аварчээ
Завхан аймгаас Улаанбаатар хот руу буцаж байсан “Салхи” хамтлагийн залуус хотын ойролцоо осолдсон хүмүүсийн амийг аварчээ.
Мэдээллийн алба

Завхан аймгаас Улаанбаатар хот руу буцаж явсан “Салхи” хамтлагийн залуус хотын ойролцоо осолдсон хүмүүсийн амийг аварчээ. Машин нь дээш харж, зорчигчид энд тэндгүй тарсан аймшигт байдал тэднийг угтжээ. Осолдсон хүмүүсийн нэгнийх нь чих тасарч, нэг эмэгтэй нуруундаа хүнд гэмтэл авсан гээд бүгд л бэртэж гэмтсэн байжээ. Хамтлагийн залуус цаг алдалгүй түргэн дуудаж, тусламжийн багийнхантай хамтран хамтран эмнэлгийн анхны тусламж үзүүлсэн байна.


















