“Салхийг мэдэр” нүүдлийн урлан хөтөлбөрийг хэрэгжүүлэх гэж байна
Энэ удаагийн “Салхийг мэдэр” хөтөлбөрт оролцсон Монгол, Өмнөд Солонгосын уран бүтээлчид хамтарсан хөгжмийн бүтээлээ Улаанбаатар хотод олон нийтэд толилуулах, БНСУ-д студид бичүүлэх боломжтой аж.
Мэдээллийн алба

Монголын урлагийн зөвлөл, Өмнөд Солонгосын Урлагийн зөвлөлтэй хамтран “Салхийг мэдэр” нүүдлийн урлан хөтөлбөрийг хэрэгжүүлэх гэж байна.
Ирэх долдугаар сарын сарын 1-11-нд Улаанбаатар, Өмнөговь аймаг, БНСУ-д нүүдлийн урлан зочилно.
Энэ жил 10 дах удаагаа болох гэж байгаа бөгөөд тус хөтөлбөрийг орчин үеийн хөгжмийн урлагийн чиглэлээр зохион байгуулж, Монгол-Солонгосын хөгжимчдийн хамтын ажиллагааг дэмжин, харилцан туршлага солилцох, шинэ хөгжим хамтран туурвих боломжийг олгож байна.
Урлагийн зөвлөл нь өнгөрсөн оны тавдугаар сард Монголын хөгжмийн таван уран бүтээлчийг сонгож, Өмнөд Солонгосын орчин үеийн хөгжмийн хамтлагийн хамт Монголын говийн үзэсгэлэнт газруудаар аялуулан, гоцлол, цөөхүүл хоршил байдлаар зохиомжит тоглолт тавьж байсан юм.
Энэ удаагийн “Салхийг мэдэр” хөтөлбөрт оролцсон Монгол, Өмнөд Солонгосын уран бүтээлчид хамтарсан хөгжмийн бүтээлээ Улаанбаатар хотод олон нийтэд толилуулах, БНСУ-д студид бичүүлэх боломжтой аж.
Ардын дуу, этник, альтернатив, жазз, саунд арт чиглэлээр бүтээл туурвидаг Монголын хөгжимчин, уртын дуучныг энэ сарын сарын 10 хүртэл бүртгэнэ.


















