Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Самар зөвшөөрөлгүй түүгчид бэртэх нь элбэг байна

Самар зөвшөөрөлгүй түүсэн хүүхэд, залуус гэмтэж бэртэх, гал гаргах, архидан согтуурах тохиолдол Цагдаагийн байгууллагад бүртгэгдэж байна.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Самар зөвшөөрөлгүй түүгчид бэртэх нь элбэг байна
Самар зөвшөөрөлгүй түүгчид бэртэх нь элбэг байна. Зураг: МҮОНРТ

Самар зөвшөөрөлгүй түүсэн хүүхэд, залуус гэмтэж бэртэх, гал гаргах, архидан согтуурах тохиолдол Цагдаагийн байгууллагад бүртгэгдэж байна.

Хуш модны самрын болц аравдугаар сарын 15-наас эхэлдэг бөгөөд энэ үеэс самар түүх албан ёсны зөвшөөрлийг олгодог байна. Зөвшөөрлийг орон нутгийн Ойн ангиар дамжуулж олгоно. Нэг иргэнд 25 кг самар түүх зөвшөөрөл өгч, 1 кг самар түүх эрхийг 500 төгрөгөөр олгоно. Зөвшөөрөл нь 10 хоногийн хүчинтэй байх юм байна. Гэсэн хэдий ч нийслэлд хэдийнэ самрын борлуулалт эхлээд байгаа. Нэгэнт худалдаанд гарчихсан тул арга хэмжээ авах боломж тааруу гэдгийг БОНХЯ-ны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга И.Дорж олон нийтэд мэдэгдсэн.

Сүхбаатар дүүргийн цагдаагийн 2-р хэлтэс зөвшөөрөлгүй самар түүж, борлуулах үедээ архидан согтуурсан, гэмтэж бэртсэн үйлдлийг илрүүлж, мэргэжлийн хяналтын газар, ойн байцаагч нартай хамтран ажиллажээ.

Энэ төрлийн гэмт хэрэгт хүүхэд, залуус өртөх нь их байгаа учраас эцэг, эхчүүд анхаарал, сонор сэрэмжтэй байж хүүхдэдээ тавих хараа хяналтаа сайжруулах, болц нь гүйцээгүй самар худалдан авахгүй байхыг Цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.

Түлхүүр үг:Зөвшөөрөлгүй самар түүгчид бэртэх нь элбэг байна
Хуваалцах