Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Самартай гоймон

Бид ази хүмүүсийн дуртай самарлаг гоймонтой хоолыг 15 минутын дотор бэлдэн оройн зоог барих жорыг орууллаа. Та өөрийн хэрэглэдэг гоймонгоо ашиглаарай.

Ө.
Ө.Төгс-Оюун

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Самартай гоймон
Самартай гоймон. Зураг: МҮОНРТ

Бид Aзи хүмүүсийн дуртай самарлаг гоймонтой хоолыг 15 минутын дотор бэлдэн оройн зоог барих жорыг орууллаа. Та өөрийн хэрэглэдэг гоймонгоо ашиглаарай.

·230 гр шпагетти гоймонг уутан дээрх зааврын дагуу чанаж бэлднэ. Гоймон чанасан уснаас тал аягыг авч үлдээд, гоймонгоо шүүлтүүрт шүүнэ.

·Авч үлдсэн шингэндээ 5 том халбага органик кремлэг самрын тос, 3 том халбага цагаан будааны цуу, 1 том халбага натри багатай шар буурцгийн сүмс, тал аяга жижиглэж хэрчсэн ногоон сонгино холиод хутгагчаар хутгаад гоймон дээрээ нэмж холино.

·Таваглаж, жижиглэж хуваасан ногоон сонгиноор бүрээрэй. Нийт дөрвөн хүний орцтой самартай гоймон нь нэг орцондоо 9гр эслэг агуулдаг байна.

Хуваалцах