Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Самбо бөхийн “Дэлхийн цом”-д оролцох тамирчдыг сонгон шалгаруулна

Монголын Самбо бөхийн холбооноос санаачлан ДАШТ, Ази тивийн АШТ, “Дэлхийн цом”-ын АШТ-үүдэд оролцох тамирчдыг сонгон шалгаруулах тэмцээнийг зохион байгуулахаар болжээ.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Самбо бөхийн “Дэлхийн цом”-д оролцох тамирчдыг сонгон шалгаруулна
Самбо бөхийн “Дэлхийн цом”-д оролцох тамирчдыг сонгон шалгаруулна. Зураг: МҮОНРТ

Монголын Самбо бөхийн холбооноос санаачлан ДАШТ, Ази тивийн АШТ, “Дэлхийн цом”-ын АШТ-үүдэд оролцох тамирчдыг сонгон шалгаруулах тэмцээнийг зохион байгуулахаар болжээ.

Тэмцээнийг эрэгтэй ес /52 кг, 57 кг, 62 кг, 68 кг, 74 кг, 82 кг, 90 кг, -100 кг, +100 кг/, эмэгтэй есөн /48 кг, 52 кг, 56 кг, 60 кг, 64 кг, 68 кг, 72 кг, - 80 кг, +80 кг/ жингийн ангиллаар, ирэх тавдугаар сарын 29-30-нд зохион байгуулах юм.

Энэхүү тэмцээнээс шалгарсан тамирчид манай улсад зохиогдох холимог багийн “Дэлхийн цом”-ын аварга шалгаруулах тэмцээнд оролцох эрхтэй болно.

Хуваалцах