Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Самбо бөхийн “Дэлхийн цом”-ын тэмцээн Монголд болно

Сонирхуулахад тус тэмцээн дэлхийн хэмжээнд анх удаагаа холимог багийн төрлөөр зохиогдох гэж байна. Харин шагналын сан 80 мянган ам.доллар байх юм.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Самбо бөхийн “Дэлхийн цом”-ын тэмцээн Монголд болно
Самбо бөхийн “Дэлхийн цом”-ын тэмцээн Монголд болно. Зураг: МҮОНРТ

Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотод ирэх долдугаар сарын 14-нд самбо бөхийн холимог багийн /эрэгтэй, эмэгтэй, байлдааны самбо/ “Дэлхийн цом”-ын тэмцээн болно.

Уг тэмцээн нь олон улсын самбо бөхийн холбоо /FIAS/-ны календарьт албан ёсоор бичигдсэний дагуу ийнхүү зохион байгуулагдах гэж байгаа билээ.

Сонирхуулахад тус тэмцээн дэлхийн хэмжээнд анх удаагаа холимог багийн төрлөөр зохиогдох гэж байна. Харин шагналын сан 80 мянган ам.доллар гэнэ.

Дашрамд сонирхуулахад Монгол Улс 1989 онд самбо бөхийн “Дэлхийн цом”-ын тэмцээнийг амжилттай зохион байгуулж багаараа II байрт шалгарч байсан түүхтэй билээ.

Хуваалцах