Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Самбо бөхийн насанд хүрэгчдийн УАШТ эхэллээ

Самбо бөхийн насанд хүрэгчдийн улсын аварга шалгаруулах тэмцээн өнөөдөр Буянт-Ухаа спорт цогцолборт эхэлж байна. Тэмцээн өнөөдөр маргааш хоёр өдөр үргэлжлэх бөгөөд спорт ба барилдааны самбо гэсэн хоёр төрлөөр явагдана.

О.
О.Энхмаа

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Самбо бөхийн насанд хүрэгчдийн УАШТ эхэллээ
Самбо бөхийн насанд хүрэгчдийн УАШТ эхэллээ. Зураг: МҮОНРТ

Самбо бөхийн насанд хүрэгчдийн улсын аварга шалгаруулах тэмцээн өнөөдөр Буянт-Ухаа спорт цогцолборт эхэлж байна. Тэмцээн өнөөдөр маргааш хоёр өдөр үргэлжлэх бөгөөд спорт ба барилдааны самбо гэсэн хоёр төрлөөр явагдана. Спорт самбын төрөлд эрэгтэйчүүд 52, 57, 62, 68, 74, 82, 90, -100 ба +100 кг, эмэгтэйчүүд 48, 52, 56, 60, 64, 68, 72, -80, +80 кг гэсэн тус тус есөн жингийн ангилалд өрсөлдөнө. Харин барилдааны самбогийн төрөлд зөвхөн эрэгтэйчүүд 52, 57, 62, 68, 74, 82, 90, -100, +100 кг-ын жинд хүч сорих ажээ. Тэмцээнээс шалгарсан тамирчид ирэх тавдугаар сард болох самбо бөхийн Азийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох эрхтэй болох ажээ.

Хуваалцах